ШУУРХАЙ: Газны цистерн дэлбэрсний улмаас их хэмжээний гал гарч ОБЕГ-ын 3 гал сөнөөгч амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Газны цистерн дэлбэрсний улмаас их хэмжээний гал гарч ОБЕГ-ын 3 гал сөнөөгч амиа алджээ

/2024.01.24/: Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр урьд шөнийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэн байна.

Дэлбэрсэн машины ёмкостонд оногдсон онцгой байдлын 3 албан хаагч амь насаа алдаж 11 хүн эмнэлэгт хүргэгдсэн.

Дэлбэрэлтийн улмаас ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан тул Е-Мартын худалдааны төвийн зүүн урд уулзвар, Баянмонгол хорооллын урд зам, Дүнжингарав худалдааны төвийн урд зам, Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас урагш замын хөдөлгөөнд хязгаарлалт хийж тухайн орчимд галыг унтраах, өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагаа явагдаж байна.

Иргэд, жолооч та бүхэн өөрсдийн аюулгүй байдлын хангаж тухайн орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна.

Тусгаар тогтнолын талбайд Архангай аймгийн малчид мах, цагаан идээ борлуулж байна
Тусгаар тогтнолын талбайд Архангай аймгийн малчид мах, цагаан идээ борлуулж байна
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.