Өнөөдөр ялимгүй цас орно, 12-14 хэмийн хүйтэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ялимгүй цас орно, 12-14 хэмийн хүйтэн байна

2024 оны 01-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -17...-22 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -7...-12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -12...-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -15...-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -14...-16 градус хүйтэн байна.

Манай улсын хэмжээнд 2022 оны байдлаар асрамжийн газарт 974 хүүхэд амьдарч байна
Манай улсын хэмжээнд 2022 оны байдлаар асрамжийн газарт 974 хүүхэд амьдарч байна
 
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.