/2024.01.17/: ХЭҮК нь өнгөрсөн хугацаанд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 илтгэл боловсруулж, УИХ-д өргөн барьснаас 15 удаад нь хүүхдийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг тусгаж, УИХ-аас холбогдох шийдвэр гаргуулсан.
Хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, "өрх толгойлсон" хүүхдийн эрхийн зөрчилтэй асуудлыг 23 дахь Илтгэлд тусгахаар ажиллаж байна
Өнгөрсөн 2022 оны байдлаар улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11835, бүтэн өнчин хүүхэд 2911, хагас өнчин хүүхэд, 36663, үрчлүүлсэн 1478, асрамж халамжийн төвд 974 амьдарч байгаа бол бэлгийн хүчирхийлэлд өртсөн 369 хүүхэд өртжээ.
Мөн улсын хэмжээнд нийт 31 асрамж, халамжийн төв үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотод-26, Дархан-Уул аймагт-2, Дорнод аймагт-1, Орхон аймагт-1, Өвөрхангай аймагт-1 төв үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээр асрамж, халамжийн төвд 974 хүүхэд амьдарч байгаагаас 204 нь бүтэн өнчин, 303 нь хагас өнчин, 443 нь гэр бүлтэй, 24 нь олдмол хүүхэд байдаг гэсэн тоон мэдээлэл байна.
Эх сурвалж: ХЭЗХЭҮК нь өнгөрсөн хугацаанд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 илтгэл боловсруулж, УИХ-д өргөн барьснаас 15 удаад нь хүүхдийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг тусгаж, УИХ-аас холбогдох шийдвэр гаргуулсан.
Эх сурвалж: ХЭҮК