/2024.01.15/: Бямба гарагт болсон сонгуулийн дүн гарсны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Тайваний ерөнхийлөгчөөр сонгогдсон Уильям Лайд баяр хүргэсэн захидал илгээжээ.
Энэхүү захидлын талаар Бээжин Тайваньтай албан бус харилцаатай байх Вашингтоны амлалтыг зөрчсөн үйлдэл гэж нэрлэсэн байна.
Шинэ Ерөнхийлөгч Лай Тайванийг улам өдөр бүр түрэмгийлэл нь нэмэгдсээр байгаа Хятадаас хамгаалахаа амласан юм.
Гэвч Бээжин Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд өөрөөр хэлбэл тусгаар засгийн газартай байхыг эрс эсэргүүцдэг юм.
Сонгуулийн дараа дэлхийн өнцөг булан бүрээс Тайванийн шинэ удирдагчид баяр хүргэсэн мессежүүд ирж, тэр дундаа ноён Блинкен Тайпэй, Вашингтон хоёрын хамтын ажиллагааг ардчиллын үнэт зүйлд тулгуурласан гэдгийг онцолжээ.
Тэрээр мэдэгдэлдээ "Бид Лай болон Тайваний бүх намын удирдагчидтай хамтын ашиг сонирхол, үнэт зүйлсээ хөгжүүлэхийн тулд хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд, ноён Блинкений баяр хүргэсэн нь АНУ-ын Тайваньтай "зөвхөн соёл, худалдаа болон бусад албан бус харилцаатай" байх амлалтыг зөрчиж байна гэжээ.
Тайваний асуудал бол "Хятад, АНУ-ын харилцаанд гарах ёсгүй улаан шугам" гэдгийг онцлоод, албан ёсоор дипломат гомдол гаргасан гэв.
Мөн "АНУ Тайваньтай албан ёсны аливаа хэлбэрээр харилцаж, Тайванийн хэрэгт ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс оролцохыг Хятад улс эрс эсэргүүцэж байна" гэжээ.
Эх сурвалж: ВВС