Мөсөнд авиралтын дэлхийн цомоос Монгол Улс анх удаа алтан медал хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөсөнд авиралтын дэлхийн цомоос Монгол Улс анх удаа алтан медал хүртлээ

/2024.01.15/: Өмнөд Солонгос Улсад мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны нэгдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд боллоо.

Тус дэлхийн цомын тэмцээнд 16 орны 88 тамирчин өрсөлдлөө.

Энэ удаагийн мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээнд Монгол Улсын анхны алтан медалийг “Сутайн бор” клубын тамирчин, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Горим тохируулгын албаны Дулааны хянах хэмжүүр, автоматикийн тохируулгын ажилтан Олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн хүртжээ.

Тэрээр Монгол улсын cпортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын анхны ХҮРЭЛ медалийг 2023 онд хүртэж байсан билээ.

Эх сурвалж: УБДС ТӨХК

​ С.БЯМБАЦОГТ: Тээвэрчдийн амь насаар дэнчин тавих эрх хэнд ч байхгүй   ​
​ С.БЯМБАЦОГТ: Тээвэрчдийн амь насаар дэнчин тавих эрх хэнд ч байхгүй ​
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.