​ С.БЯМБАЦОГТ: Тээвэрчдийн амь насаар дэнчин тавих эрх хэнд ч байхгүй ​
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

​ С.БЯМБАЦОГТ: Тээвэрчдийн амь насаар дэнчин тавих эрх хэнд ч байхгүй ​

/2024.01.15/: Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Тaвантолгой-Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын авто замын нөхцөл байдлын талаар мэдээлжээ.

Тэрбээр, "Тaвантолгой-Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын авто зам эзэмшигч нь "Эрдэнэс Монгол" ХХК.

Нүүрс тээврийн 1 машинаас 500 шахам мянган төгрөгийн хураамж авдаг гэж тооцвол энэ компани өдөрт 600 сая төгрөг, сард 18 тэрбум, жилд 200 гаруй тэрбум төгрөг жолооч нараас авч байна.

Тэгсэн атлаа тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах ажил "0" үзүүлэлттэй.

Зам эвдрэлтэй, засвар арчлалт хийдэггүйгээс бараг өдөр бүр аваар осол гарч амьдралынхаа төлөө зүтгэж буй эгэл жолооч тээвэрчид амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

Одоо үүнийгээ зогсоо" гэжээ.

104 настай Ж.Нямдарь аж үйлдвэрийн салбарын гавьяат цол хүртлээ
104 настай Ж.Нямдарь аж үйлдвэрийн салбарын гавьяат цол хүртлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.