🔴ШУУД: Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

🔴ШУУД: Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат

/2023.12.22/: Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэллээ.

Өнөөдрийн сонсголоор эхлээд хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудлын талаарх 6 сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд холбогдуулан 55 гэрч дууджээ.

1) “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах /Эрдэнэс тавантолгой майнинг ХХК/

2) “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах /Үнэлгээний хороо/

3) “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах /Монголиан контракт майнинг сервис ХХК/

4) “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах /Таванхур ХХК/

5) “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах /Спейшл майнинг ХХК/

6) “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах /Админерал ХХК/

7) Хагас коксжсон шахмал түлш

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалтын, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээний талаарх 2 сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд холбогдуулан 19 гэрч дуудсан байна.

1) Сангийн яам, Татварын ерөнхий газар, АМГТГ болон байгууллагын хяналтын шалгалт

2) ҮАГ болон хөндлөнгийн аудитын хяналт шалгалт

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцож байгаа юм байна. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцож байна

“Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болсон бол хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжилж, өнөөдөр өндөрлөнө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
#parliament.mn

“ЭТТ“ ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг ЭЗБХ дэмжлээ
“ЭТТ“ ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг ЭЗБХ дэмжлээ
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.