Малчдын гар дээрээс шууд худалдан авах боломжийг нэмэгдүүлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малчдын гар дээрээс шууд худалдан авах боломжийг нэмэгдүүлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна

/2023.12.14/: Мал мах бэлтгэлийг эрчимжүүлж, малчдын гар дээрээс шууд худалдан авах боломжийг нэмэгдүүлэх хүрээнд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл тохиож, өвөлжилт хүндэрч, улмаар зудын эрсдэлийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар Архангай аймагт ажиллаж байна.

Архангай аймгийн 19 сумын хэмжээнд энэ жил 5.6 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд зэргэлдээх 4 аймгаас олон тооны мал өвөлжиж байгаа нь бэлчээрийн даац 70 хувь хэтэрсэн тус аймагт нөхцөл байдлыг хүндрүүлж буйг Аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Архангай аймгийн хэмжээнд мах бэлтгэн нийлүүлэх 7 үйлдвэр байдаг ч өдгөө нэг нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд цаашид энэ чиглэлийн мэргэжлийн хүн хүч, ажлын байр, техникийн нөхцөлийг сайжруулах төсөв хөрөнгө шаардлагатай байгаа аж.

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор мал мах бэлтгэл, худалдаа нийлүүлэлт, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан малчдын гар дээрээс шууд худалдан авалт хийх үүднээс орон нутгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газруудад олгохоор шийдвэрлэлээ.

Мөн УОК-оос тэжээлийн хомсдол үүсэхээс сэргийлж, дундын дамжлагагүй үйлдвэрийн үнээр малчдад шууд нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа тул орон нутгийн түвшинд зохион байгуулалтаа сайжруулахыг аймгийн удирдлагуудад Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан даалгалаа.

Эх сурвалж: ШСАА

“Монгол ур чадвар 2023” тэмцээний үндэсний ялагчид дэлхийн ур чадварын тэмцээнд оролцоно
“Монгол ур чадвар 2023” тэмцээний үндэсний ялагчид дэлхийн ур чадварын тэмцээнд оролцоно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.