Төмрийн хүдэр, баяжмалын экспорт өмнөх оноос 51,5 хувиар буурчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт өмнөх оноос 51,5 хувиар буурчээ

/2022.08.09/: Долоодугаар сарын 29-өөс наймдугаар сарын 4-ний өдрүүдэд 6,271 автомашин нийт 767.2 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 508.4 мян.тн буюу 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Оны эхнээс 11,547.2 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 1,092.1 мян.тн буюу 10.4 хувиар өсөв.

7 хоногт 232 автомашин, 176 чингэлэг буюу оны эхнээс 871.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 107.3 мянган тонноор буюу 14 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 570 автомашин, 553 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,315.2 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 51.5 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс наймдугаар сарын 4-ний байдлаар 10.18 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 64.2 хувь, зэсийн баяжмал 71.8 хувь, төмөр 45.8 хувь, алт 50.9 хувь, цайр 85.6 хувь тус тус байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Эмээлтийн 240 тонн махыг олон нийтийн хяналт дор УСТГАЛД ОРУУЛЖ, ЭРГЭН МЭДЭЭЛЭХИЙГ үүрэг болгов
Эмээлтийн 240 тонн махыг олон нийтийн хяналт дор УСТГАЛД ОРУУЛЖ, ЭРГЭН МЭДЭЭЛЭХИЙГ үүрэг болгов
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.