/2023.12.13/: Улаанбаатар хотод шатахууны хомсдол үүсээд хэдэн өдөр өнгөрч байна.
Үүнтэй холбоотойгоор Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд өөрийн цахим хаягаараа дамжуулан уучлал хүсчээ.
Тэрбээр, "Шатахууны хангамжид доголдол үүссэн асуудалд дахин уучлал хүсэж байна.
Бид аль болох иргэд, олон нийтдээ мэдээллээ ил тод өгч, нөхцөл байдлыг зөв ойлгуулахыг хичээж байгаа.
Мэдээлэлгүй, тодорхойгүй байдал төөрөгдөл, бухимдалд хүргэдэг. Яагаад асуудал үүсэв, ямар арга хэмжээ авч байгаа, хаанаас, ямар хэмжээний хангамж ирж байгаа, хэзээнээс тогтворжуулах вэ гээд бүхий л мэдээллээ бодитоор хэлж, хэлснээ хэрэгжүүлэхээр төр-хувийн хэвшлүүд хамтраад ажиллаж байна.
Ойлгож, хүлээцтэй байж, зарим хязгаарлалтыг дагаж ажиллаж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүддээ талархаж байна.
Гэхдээ энэ мэт худал мэдээллүүд явуулж байгаад харамсаж байна. (Дараах мэдээлэл нь #ХУДАЛ_МЭДЭЭЛЭЛ болно)
Салбар хариуцсан хүний хувьд би хэзээ ч ингэж хариуцлагаас зугтахгүй, тийм зүйл хэлээгүй, хэлэхгүй. Алдааг засч, хариуцлагаа үүрч ажиллана" гэжээ.