/2023.12.13/: АНУ-ын тагнуулын албанаас Орос улс Украин руу довтлохоосоо өмнө идэвхтэй үүрэг гүйцэтгэж байсан хуурай замын цэргийн нийт хүчнийхээ 87 хувийг алдсан гэв.
Мөн дайралтаас өмнөх танкуудынхаа гуравны хоёрыг алдсан гэжээ.
Хүн хүч, техник хэрэгслээ их хэмжээгээр алдсан ч ирэх оны эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин урагшлахаар шийдсэн бөгөөд АНУ-ын албаны хүмүүс Украин улс гүн гүнзгий эмзэг хэвээр байгааг анхаарууллаа. Хүлээгдэж байсан Украины сөрөг довтолгоо намар хүртэл зогсонги байдалд орсон бөгөөд Киев ойрын саруудад томоохон дайралт хийх магадлал багатай гэж АНУ-ын албаны хүмүүс үзэж байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Вашингтонд айлчилж байгаа, Украины Оросын эсрэг тэмцлийг үргэлжлүүлэхэд нэн чухал цэрэг, эдийн засгийн тусламжийг авахын тулд цөхрөнгөө барж байна.
Орос улс цэрэгт элсүүлэх стандартыг зөөлрүүлж, Зөвлөлтийн үеийн хуучин техник хэрэгслийн дайнд ашигласнаар их хэмжээний хохирол амссан. Мөн уг үнэлгээгээр энэхүү дайн нь "Оросын хуурай замын цэргээ шинэчлэх 15 жилийн хүчин чармайлтыг эрс ухраасан" болохыг олж тогтоожээ.
Уг мэдээнд Украинд дайрч орсон ОХУ-ын 360,000 гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчдын 315,000-ыг дайны талбарт алдсан. Мөн 3500 танкийн 2200 нь устсан, 13,600 явган цэргийн байлдааны машин, хуягт тээврийн хэрэгслийн 4,400-г нь устсан гэжээ.
Эх сурвалж: CNN