/2023.12.13/: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс 2024, 2025 онд бондын өргүй боллоо. Засгийн газар 350 сая долларын Сенчири III бондоо гаргаж, 14 дахин том буюу 4.8 тэрбум ам. долларын захиалга авлаа. Сенчири III төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2024, 2025 онд бондын өргүй боллоо. 2026 он хүртэл валютын нөөцөө хадгалах бүрэн боломжтой болж байна.Засгийн газар 2020-2024 онд нийт 3.7 тэрбум ам.долларын бондын өр төлбөрийн хуваарьтай байсныг 100% амжилттай зохицууллаа. Үүнээс 2.6 тэрбум ам.долларын хугацааг хойшлуулж, хүүг буурууллаа. Үүнээс нэг тэрбум ам.долларыг дотоод нөөц бололцоогоороо бүрэн төллөө.
Сангийн сайд Б.Жавхлан: 2 дох сайн мэдээ
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлдэг эрчим хүчний хэмжээгээ хоёр дахин бууруулахаа илэрхийлсэн. Ингэхдээ 150 МВт-аас илүү эрчим хүч нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдлээ. Орос улс дотоодынхаа эрчим хүчний чадлыг хангах үүднээс экспортоо багасгах шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Монгол Улсад эрчим хүчний чадлын дутагдал үүсэх эрсдэл байгаа учраас өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдийн цахилгаанд тодорхой хязгаарлалтыг хийнэ.
Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням: Аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр хязгаарлалт хийнэ. Үүсэн нөхцөл байдалтай холбоотойгоор эрчим хүчний хэмнэлт хийхийг иргэдэд уриалж байна. Ингэснээр бидэнд хүндрэл бага гарна.
#mpress.mn