/2023.12.13/: Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ 2023.12.12-ны өдөр өргөн барилаа.
Элчин сайд М.Игавахара “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүх салбарт бэхжүүлэх, Японоос хөрөнгө оруулалт татах, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрийг урагшлуулах, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
#mpress.mn