Б.Жавхлан: Монгол Улс 2024, 2025 онуудад ямар нэг бондын эргэн төлөлтийн хувиаргүй боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Монгол Улс 2024, 2025 онуудад ямар нэг бондын эргэн төлөлтийн хувиаргүй боллоо

/2023.12.13/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр, "УИХ-аас 3,гурван жилийн хугацаатай МУ-ын Засгийн газрын гадаад өрийн удирдлагын стратегийг баталдаг. 2019-2022, 2022-2025 оны стратегийн хүрээнд сентури-1 болон сентури-2, сентури-3 гэсэн дахин санхүүжилтийн болон зээлийн төлбөрийн төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Сентури-1 төслийн хувьд тухайн үед өр төлбөр овоорсон Ковид тахал гарсан, Монголбанкны валютын нөөц дундарсан, түүхий эдүүдийн экспорт багассан үед бид амжилттайгаар 1 тэрбум долларын сентури-1 төслийг хэрэгжүүлсэн.

Сентури-2 төслийг нодлин өдийд гаргах гэж оролдсон боловч манай улстай ижил зээлжих зэрэглэлтэй орнуудын хувьд гадаад хөрөнгийн зах зээл хаалттай байснаас болж гаргаж чадаагүй. Үүнээс болж Монгол Улсын гадаад өр төлбөртэй холбоотой дефолт зарлах хүртэлх эрсдэл дунд байсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш хатуу арга хэмжээнүүд авсны үр дүнд жилийн эцэст макро үзүүлэлтүүд сайжирч гарсан. Үүний үр дүнд энэ оны нэгдүгээр сард бид Сентури-2 төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Ингэснээр гадаад өр төлбөрөөс шалтгаалсан дефолтоос бүрэн гарсан.

Энэ удаад бид ирэх онд төлөгдөх хувиартай 392.5 сая ам.долларын Хуралдай бондын төлбөрийг дахин санхүүжилт хийх зорилготойгоор Сентури-3 төслөө 11 дүгээр сарын 23-28-ны өдрүүдэд амжилттай хэрэгжүүллээ.

Уг бондын худалдаагаар 350 сая долларын Сентури-3 бондоос 14 дахин том буюу 4.8 тэрбум долларын захиалга авлаа. Үүн дээр гарсан хүү нь 7.875 гэж байгаа. Энэ бол МУ-ын Засгийн газраас 2010 оноос хойш бонд гаргаж эхэлснээс хойш хамгийн бага эрсдэлийн үнэлгээтэй бонд болж чадлаа.

Ингээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед нийтдээ 3.7 тэрбум долларын бондын өр төлбөрийг 100 хувь амжилттай зохицуулалтыг хийж чадлаа.Үүнээс 2,6 тэрбум долларын хугацааг бага зэрэг хойшлуулж, хүүг нь тодорхой хэмжээнд буулгаж чадлаа. Харин 1 тэрбум долларыг дотоод нөөц бололцоогоороо бүрэн барагдуулж дууслаа. Энэ хугацаанд үүнд олгогдох 886.3 сая долларын хүүг мөн төлж барагдууллаа. Сентури-3 төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2024, 2025 онуудад ямар нэг бондын эргэн төлөлтийн хувиаргүй боллоо.

Х.Болорчулуун: Хүнсний ногооны импортын татварыг 20 хувьд хүргэнэ
Х.Болорчулуун: Хүнсний ногооны импортын татварыг 20 хувьд хүргэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.