Х.Болорчулуун: Хүнсний ногооны импортын татварыг 20 хувьд хүргэнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Болорчулуун: Хүнсний ногооны импортын татварыг 20 хувьд хүргэнэ

Х.Болорчулуун: Хүнсний ногооны хэрэгцээнийхээ 85 хувийг дотоодоос хангана

/2023.12.13/: Засгийн газрын өнөөдрийн хуралдаан болж өнгөрлөө.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцууллаа.

Тэрбээр, "Өвс нөөцөлж малчдад өгдөг байсныг больж, тэжээлийн нөөцийг бий болгож шаардлагатай аймаг, сумдад олгох ажлыг Онцгой байдлын газар болон Шадар сайдын ажлын албанаас хийж байна.

Одоо байгаа тэжээлийн нөөцийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор өнөөдрийн хурлаар шийдвэрлэлээ. Энэ ажилд 2.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгалын хүрээнд УИХ-ын 36-р тогтоол гарсан. Тогтоолын дагуу 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангахаар байгаа. Хүнсний ногооны 85 хувийг дотоодоосоо хангаж байгаа тул гадаадаас оруулж ирэх энэ төрлийн бүтээгдэхүүнд оногдуулах татварыг 20 хувь хүртэл үечилж тавихаар болсон. Ингэхдээ жилд 5 хувиар нэмэгдүүлж уг дүнд хүргэнэ. Үндэсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж үйлдвэрлэгчдээ хамгаалах арга бол зээл тусламжаас илүү энэ чиглэлээр хамгаалах нь үр дүнтэй" гэв.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
“Олон Улсын Прокуроруудын холбоо“ байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ
“Олон Улсын Прокуроруудын холбоо“ байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.