Онцгой байдлын албанд гэр бүлээрээ ажилладаг хосод орон сууц бэлэглэжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онцгой байдлын албанд гэр бүлээрээ ажилладаг хосод орон сууц бэлэглэжээ

/2023.12.13/: Нийслэлийн Онцгой байдлын газраас “Мөрөөдөл биелдэг юм” сайн үйлсийн аян өрнүүлж, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Хаш-Өлзий, дуудлага хүлээн авагч, О.Мядагсүрэн нарын гэр бүлд хоёр өрөө байрны түлхүүрийг хүлээлгэн өглөө.

Ахлах ахлагч Б.Хаш-Өлзий, ахлах ахлагч О.Мядагсүрэн нар нь 2013 оноос хойш 9 дэх жилдээ Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хоёр хүүхдийн хамт амьдардаг аж.

Дашрамд дурдахад, 2022 онд “Мөрөөдөл биелдэг юм” сайн үйлсийн аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Б.Баярмаагийн гэр бүлийг хоёр өрөө байртай болгосон байна.

Эх сурвалж: ОБЕГ

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулган боллоо
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулган боллоо
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.