Төрсөн өдрөөрөө багийнхаа цахилгааны өрийг төлж гудамныхаа гэрлийг асаалгажээ
 

Төрсөн өдрөөрөө багийнхаа цахилгааны өрийг төлж гудамныхаа гэрлийг асаалгажээ

/2023.11.20/: Ч.Батцэцэг гэгч эмэгтэй хотоос Булган аймгийг зорьж Хөдөө амьдарцгаая группыг санаачлан байгуулж хөдөө амьдрахад тохиолдож буй эерэг, сөрөг талуудыг бусадтайгаа хуваалцдаг болоод удаж байна.

Тэрээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт өөрийн зөгийн аж ахуй, гадаад болон дотоодын жуулчдад зориулсан өөртөө үйлчлэх амралтын газрыг байгуулан нутгийн иргэдийг ажлын байраар хангадаг. Үүний хажуугаар сайн дурын байгаль хамгаалагчийн ажлыг ч хийдэг юм.

Тэгвэл тэрээр өөрийн төрсөн өдрөөрөө багынхаа гудамны гэрлийн хуримтлагдаад байсан өр төлбөрийг барагдуулж энэ өвлийг дуустал асааж байхаар тохирсон тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр, Төрсөн өдрөөрөө Хантайчуудаа зориулаад бяцхан гэнэтийн бэлэг барьж гудамжны гэрлээ асаалгалаа.

Манай баг цахилгааны төлбөрөө төлөөгүйн улмаас гудамжны гэрэлтүүлгээ асааж чадахгүй байсан юм.

Тиймээс төрсөн өдрөөрөө ширээ засаж, найзуудыгаа урьж, найрлах мөнгөөрөө гудамжны гэрэлтүүлэгтэй холбоотой цахилгааны төлбөрийн өглөгийг барагдуулж, өвлийг дуустал энэ гэрлийг унтраалгахгүй байхад анхаарахаар шийдлээ.

Хантайчууд минь дулаан тухтай сайхан өвөлжөөрэй" гэжээ.

ШУУД: “Эрсдэл ба Стандарт” үндэсний форум эхэллээ
ШУУД: “Эрсдэл ба Стандарт” үндэсний форум эхэллээ
 
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.