Казахстанд дэлбэрэлт болж олон арван нүүрсний уурхайчид амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Казахстанд дэлбэрэлт болж олон арван нүүрсний уурхайчид амиа алджээ

Ambulances parked at the coal mine, in Karaganda, Kazakhstan, Saturday, October 28, 2023.

/2023.10.30/: Казахстаны нэгэн уурхайд метан хий дэлбэрсний улмаас 45 нүүрс олборлогч галд өртөн амиа алдсан тухай тус улсын эрх баригчид ням гарагт мэдэгдэв.

Онцгой байдлын яамны мэдэгдэлд, дэлбэрэлт бямба гарагийн үүрээр Караганда мужийн Костенкогийн уурхайд болсон гэж төрийн өмчит Kazinform агентлаг мэдээлэв.

Уурхайгаас 200 гаруй хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, сураггүй болсон нэг уурхайчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж тус яамнаас мэдээллээ.

Тус уурхайг дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч Люксембургт төвтэй АрселорМиттал эзэмшдэг бөгөөд Казахстан даяар нүүрс, төмрийн хүдрийн олон уурхай ажиллуулдаг орон нутгийн төлөөлөгч ArcelorMittal Temirtau компани удирддаг юм.

Тус компанийн Караганда муж дахь найман уурхайн үйл ажиллагааг түр зогсоож, Улсын Ерөнхий Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж тус яам мэдэгдэв.

Ням гарагт Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх үндэсний өдөр болгон зарлав.

Эх сурвалж: CNN

ЦЕГ: Цахим залилах, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсооход банкуудтай хамтран ажиллана
ЦЕГ: Цахим залилах, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсооход банкуудтай хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.