ЦЕГ: Цахим залилах, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсооход банкуудтай хамтран ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Цахим залилах, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсооход банкуудтай хамтран ажиллана

/2023.10.30/: Цагдаагийн ерөнхий газраас Монголбанк, Монголын Банкуудын холбоо, Арилжааны 12 банктай хамтарсан “Цахим залилах болон мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх шуурхай баг” байгуулах нэгдсэн уулзалт зохион байгуулагдлаа.

Арилжааны банкуудын зүгээс цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд 24 цагаар ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Мөн уулзалтаар Банкны тухай хууль, Эрүүгийн хууль болон “Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-д цагийн үеийн шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах саналыг эрх бүхий байгууллагад уламжилж, хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: ЦЕГ

Ж.Бат-Эрдэнэ: 100 мянган иргэнийн саналыг үл тоовол ардчилал гэж яриад хэрэггүй
Ж.Бат-Эрдэнэ: 100 мянган иргэнийн саналыг үл тоовол ардчилал гэж яриад хэрэггүй
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.