Хил зөрчсөн Тува улсын иргэнийг буудан хөнөөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хил зөрчсөн Тува улсын иргэнийг буудан хөнөөжээ

/2023.10.19/: Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Сагил сум “Хилийн .... дахь тэмдэгтээр хил зөрчигч нэвтэрсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газрын "Ажлын хэсэг" шалгахад урьдчилсан байдлаар ОХУ-ын талаас 3 морьтой хүн хууль бусаар нэвтэрч, инженерийн торон саадыг тасалж байх үед нь Хилийн цэргийн алба хаагчид галт зэвсгээр анхааруулах буудлага үйлджээ. Энэ үед хил зөрчигч байж болзошгүй Тува Улсын нэг иргэн суманд оногдож амь насаа алдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

48.5 дугаар зүйл. "Улсын хил хамгаалах байгууллага, хилийн манаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой, биеийн хүч хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй."

Г. ЗАНДАНШАТАР “бослого” удирдаж эхлэв
Г. ЗАНДАНШАТАР “бослого” удирдаж эхлэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.