Г. ЗАНДАНШАТАР “бослого” удирдаж эхлэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г. ЗАНДАНШАТАР “бослого” удирдаж эхлэв

Ингэж нэрлэх болсон нь түүний танилцуулсан Д- Парламенттай холбогдоно.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа намаасаа улс төрийн дэмжлэг авч улмаар өөрийнхөөрөө байх болсон тэрбээр "Монгол Улс бол Парламентийн засаглалтай орон" гэдгийг мэдрүүлэх өөрчлөлтийг чимээгүйхэн хийлээ.

Иргэдээс хуулийн төсөл дээр санал авах ажил нэр төдий явж ирснийг жинхэнэ утгаар нь амилуулжээ. Ингэхдээ эхний санал асуулгаа хүлээлтээр дүүрэн НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх эмзэг асуудлаар эхлүүлсэн нь санамсаргүй биш.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оны улсын төсвийг хэлэлцүүлэхээр зэхэж буй энэ өдрүүдэд тэдэнд “анхааруулга” өгсөн хэрэг.

Тиймдээ ч Сангийн сайд Б.Жавхлан сандран мэдэгдэл хийж иргэдэд НӨАТ -аас буцаан олголтын хувь хэмжээг бууруулах боломжгүй гээд ингэвэл "Улсаа сүйрүүлэх хэмжээнд хүргэнэ" гэж айлгажээ. Хэрвээ иргэд Г. Занданшатар даргын эхлүүлсэн Д-Парламентийн санал асуулгад идэвхтэй оролцож 100 мянган иргэн гарын үсгээ өлхөн зурчихдаг болвол цаашдаа юу болох вэ.

Засгийн газар ард иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулна. Иргэд жинхэнэ утгаараа “босно”. Шаардлагатай зүйлсээ шаардаж төсвийн болон томилгооны асар их эрх мэдэлд хүрсэн Ерөнхий сайдыг, Засгийн газрыг сандруулах нь тодорхой юм.

Тойрог руу хөрөнгө мөнгө татахыг багасгах үүднээс Ерөнхий сайд өөрөө 21 аймгийг тойрч байж төсвөө боосон. Гэтэл УИХ-аас "Төсвийн хуулийг чинь бид батална, тэгээд ч бид иргэдийнхээ дуу хоолойг төсөвт ингэж оруулна" хэмээн тунхаглав.

Ерөнхий сайд ард иргэдтэйгээ хамт талбай дээр жагсахаараа айлгаж, энэ хүчээрээ ч эрх мэдэлд хүрсэн. Харин одоо Г.Занданшатарын ээлж болсон бололтой. Тэр энэ системийн өөрчлөлтөөр хүчний харьцааг өөрчлөх үү? Гэхдээ мэдээж "Иргэд идэвхтэй байвал" гэдэг ганц болзолтой.

Автомашины дугаараа худалдаалах, барьцаалах, бэлэглэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Автомашины дугаараа худалдаалах, барьцаалах, бэлэглэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.