Автомашины дугаараа худалдаалах, барьцаалах, бэлэглэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашины дугаараа худалдаалах, барьцаалах, бэлэглэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

/2023.10.19/: Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан онцлох шийдвэрийг хүргэж байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар танилцуулсан юм.

Тэрбээр,

"Монгол Улсын нийт хүн амын 43 хувь нь нийт нутаг дэвсгэрийн 0.03 хувь болох Улаанбаатар хотод амьдарч байна. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 680 мянга байгаа. 2022 онд хилээр 99 мянган тээврийн хэрэгсэл орж ирснээс 94 мянга нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Энэ оны эхний есөн сарын байдлаар 90 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирснээс 86 мянга нь Улаанбаатарт хөдөлгөөнд оролцож байна. Улаанбаатар хотын авто замын сүлжээг нэмэх зорилгоор жил бүр улс, нийслэлийн хөрөнгө оруулалт хийж байгаа ч импортоор орж ирж байгаа машины тоог гүйцэхгүй, хэдэн зуун км зам нэмж тавиад ч авто замын түгжрэлийг бууруулахгүй нь тодорхой байна. Иймээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын авто замын сүлжээний даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ батлах, одоо автомашины дугаар эзэмшиж байгаа иргэд дугаараа бусдад худалдаалах, барьцаалах, бэлэглэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Тодруулбал, автомашиныхаа дугаар болон машинаа салгаж бусдад худалдаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно" гэв.

Монгол Улс “Сургуулийн үдийн хоол эвсэл“-д нэгдлээ
Монгол Улс “Сургуулийн үдийн хоол эвсэл“-д нэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.