Х.Нямбаатар: S’Outlet, Шунхлай ШТС, Акуа гарден гэх обьектуудыг нураах шийдвэрийг удахгүй хэрэгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: S’Outlet, Шунхлай ШТС, Акуа гарден гэх обьектуудыг нураах шийдвэрийг удахгүй хэрэгжүүлнэ

/2023.10.18/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хотын дарга Х.Нямбаатар танилцуулсан бөгөөд ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлын талаар мөн танилцууллаа.

Тэрбээр, Ногоон автобусны хувьд худалдах худалдан авах гэрээг цуцалсан. Тэнүүн-Огоо компаниас нэг ширхэг ч автобус худалдаж авахгүй. Өнөөдөр НЗДТГ-аас автобус худалдах, худалдан авах нээлттэй олон улсын тендерийг зарласан. Тэнүүн-Огоо компанид өмнө нь урьдчилгаа шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авах нэхэмжлэхийг АТГ-т шилжүүлсэн. Тэнүүн-Огоо компаний бүх хөрөнгийг царцаасан.

Нийслэлийн Засаг дарга 2 орлогчтой ажиллана. Нэгдүгээр орлогчоор Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Сайнзориг томилогдож байна. Хоёрдахь орлогчоор УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан хуульч, судлаач Номинчимэгийг томилхоор болсон.

Өмнөх Засаг даргын гаргасан S'Outlet, Шунхлай ШТС, Акуа гарден гэх хорооллыг нураах шийдвэрийг удахгүй хэрэгжүүлнэ. Энэ амралтын өдрүүдэд S'Outlet, Шунхлай ШТС барилгуудыг нураах чиглэлээр газар дээр нь очиж ажиллана. 30 хоногийн өмнө албадан нураах ажил гүйцэтгэгчийг зарласан. Ирэх долоо хоногт сонгон шалгаруулна. Шалгаруулалт болсны дараа бид нар энэ шийдвэрийг хэрэгжүүлнэ.

Акуа гардентай холбоотой асуудлаар бид нар хүлээцтэй хандаж байгаа. Бид нар тухайн компанийг нэмэлт зардал гаргахгүй байх асуудал дээр барилгын ажлыг зогсоохыг удаа дараа сануулж ажилласан. Харамсалтай нь уг барилгын ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс ажлаа зосгоогоогүй. Нилээд том барилга учраас хүний амь нас, эрүүл мэнд хохироохгүйн үүднээс ажиллана. Улсын Байгаль орчны ерөнхий байцаагч нураах шийдвэр гаргасан. Ийм хэмжээний өндөр барилгыг нураах компани Монгол Улсад байхгүй. Үүнийг өөр улсаас гүйцэтгэгч сонгон шалгаруулна.

Х.Нямбаатар: Төвийн зургаан дүүрэгт газар олголтыг зогсооно
Х.Нямбаатар: Төвийн зургаан дүүрэгт газар олголтыг зогсооно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.