Б.Жавхлан: Жоомоо алах гэж байгаад байшингаа шатаана гэдэг болчих вий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Жоомоо алах гэж байгаад байшингаа шатаана гэдэг болчих вий

/2023.10.18/: Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан НӨАТ-ын татварын буцаан олголтыг нэмэгдүүлж 5 хувь болгох санал асуулгын асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.

Тэрээр,

"НӨАТ дээр шулуухан хэлэхэд энэ бол ямар ч боломжгүй асуудал. Энэ бол сонгууль дөхсөн хийрхэл болж таарах байх. Жоомоо алах гэж байгаад байшингаа шатаана гэдэг болчих вий. НӨАТ бол манай улсад 10-аад жил хөгжиж байгаа шинэ тутам татвар юм байгаа юм. Энийг анх гаргаж ирсэн Ардчилсан намынханд баярлалаа гэж хэлмээр байдаг. Өнөөдрийг хүртэл бид хөгжүүлэлтийг сайн хийлээ.

НӨАТ-ын хэмжээг адил тогтоосон 175 улсын нэг нь манайх. Манай улсаас доош тогтоосон 12 улс байдаг. Сугалаатай улс орнууд олон байгаа ч НӨАТ-ын урамшуулал олгодог улс манай улсаас өөр байхгүй.

Манай улсад явж байгаа НӨАТ-ын тогтолцоо маань төсвийн орлогын 27 хувийг бүрдүүлдэг тогтвортой төсвийн орлогыг бүрдүүлэгч татвар болж ирсэн.

Урамшуулал, буцаан олголт гэдэг бол эрс тэс өөр ойлголт. Албан татвар гэдгийг ч өөрөөр ойлгох хэрэгтэй. Албан татвар гэдэг бол татвар төлөгч эргэж буцаан авах ямарч нөхцөлгүйгээр төлөх татварыг хэлдэг. НӨАТ бол тэр татварын нэг юм. Одоо өгч байгаа 2 хувь бол буцаан олголт биш харин урамшуулал. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын баримтыг цуглуулаад тэрийгээ бүртгүүлснийхээ төлөө авч байгаа урамшуулал юм. Далд эдийн засгийг ил болгох, төсвийн орлогыг бүрдүүлж байгаагийн төлөө олгож байгаа урамшуулал юм.

Татварын хувь хэмжээг буулгах, урамшууллыг нэмэгдүүлэх гэхээр энийг зөвшөөрдөггүй иргэн гэж байхгүй" гэв.

“Жаргалтай гэр бүл” урьдчилан сэргийлэх аян эхэллээ
“Жаргалтай гэр бүл” урьдчилан сэргийлэх аян эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.