/2023.10.18/: Улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 94,195 тн шатахууны үлдэгдэлтэй байна.
Үүнээс А-80 автобензин 3,375 тн, АИ-92 автобензин 28,541 тн, АИ-95 автобензин 2,005 тн, Дизель түлш 58,824 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 20 хоног, АИ-92 автобензин 23 хоног, АИ-95 автобензин 15 хоног, Дизель түлш 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.
Бүсийн Хувьд авч үзвэл Баруун бүс 8,907 тн, Хангайн бүс 4,875 тн, Төвийн бүс 22,810 тн, Зүүн бүс 4,542 тн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.
Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 1,894.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 20.5 мян.тн, АИ-92 автобензин 538.4 мян.тн, АИ-95/98 автобензин 13.3 мян.тн, Дизель түлш 1,044.8 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 44.3 мян.тн, Жет А-1 түлш 35.6 мян.тн, бусад бүтээгдэхүүн 196.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.
Эх сурвалж: АМГТГ