Испанид шөнийн цэнгээний газарт гал гарч 13 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Испанид шөнийн цэнгээний газарт гал гарч 13 хүн амиа алджээ

A firefighter walks past the Teatre nightclub, one of three adjoining night clubs where at least thirteen people were killed in a fire, in Murcia, Spain.

/2023.10.02/: Испанийн нэгэн шөнийн цэнгээний газарт гал гарсны улмаас 13 хүн амь үрэгдээд байна гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.

Аврах албаныхан хэргийн газарт ажиллаж байгаа бөгөөд амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх магадлалтай байгаа аж.

Онцгой байдлын албаны аврагчид галын дараа сураггүй болсон хүмүүсийг хайж байгаа хэвээр байна.

Мурсиа хотын дарга Хосе Баллеста ослын газар сэтгүүлчдэд хэлэхдээ, нурангин доор цогцсууд байсаар байгаа бөгөөд барилга "нурах эрсдэлтэй" байгаа тул ажиллахад хүндрэлтэй байна гэв.

Испанийн Үндэсний цагдаагийн газрын ажилтан Диего Серал сэтгүүлчдэд хэлэхдээ, нас барсан хүмүүсийг зэргэлдээх гурван клубын нэг болох "Фонда" шөнийн клубээс олсон бөгөөд клубын ихэнх хэсэг галд өртжээ.

Эх сурвалж: Aljazeera

ШУУРХАЙ: Өөрт нь авлига өгөх гэж байсан үйлдлийг цагдаагийн алба хаагч илчилжээ
ШУУРХАЙ: Өөрт нь авлига өгөх гэж байсан үйлдлийг цагдаагийн алба хаагч илчилжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.