ШУУРХАЙ: Өөрт нь авлига өгөх гэж байсан үйлдлийг цагдаагийн алба хаагч илчилжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Өөрт нь авлига өгөх гэж байсан үйлдлийг цагдаагийн алба хаагч илчилжээ

/2023.10.02/: Цагдаагийн алба хаагчид авлига өгөхөөр оролдож улмаар шалгагдаж эхэлсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Т" ХХК-ийн туслан гүйцэтгэгч гадаадын хөрөнгө оруулалттай "С" ХХК-ийн захирал "Ш" гэгч нь нэр бүхий 12 иргэнийг визний ангилал зөрчиж, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн зөрчил үйлдсэнийг илрүүлжээ.

Дээрх этгээд нь цагдаагийн алба хаагчдад дугтуйтай мөнгөн дэвсгэрт буюу авлига өгөхийг завдсан үйлдлийг цагдаагийн мөрдөгч газар дээр нь баримтжуулжээ.

Визний журам зөрчсөн гадаадын 12 иргэний асуудлыг холбогдох хууль, журмын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газарт шилжүүлж, авлига өгөхийг завдсан этгээдийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: ЦЕГ

УИХ-ын намрын чуулганы нээлт: ОНЦЛОХ 9 ЭШЛЭЛ
УИХ-ын намрын чуулганы нээлт: ОНЦЛОХ 9 ЭШЛЭЛ
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.