Тэнүүн-Огоо ХХК-ний захирал Г нарын 4 хүнийг саатуулан, шалгаж эхэлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэнүүн-Огоо ХХК-ний захирал Г нарын 4 хүнийг саатуулан, шалгаж эхэлжээ

/2023.10.02/: Нийтийн тээврийг шинэчлэхтэй холбогдуулан оруулж ирсэн 80 автобусны хэрэгт холбоотой этгээдүүдийг шалгах үүргийг Ерөнхий сайд өгсөн.

Тэгвэл Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг “Ногоон автобустай холбоотой хэрэг” дээр ажиллаж эхэлжээ.

Ажлын хэсэг өнгөрсөн шөнө Тэнүүн-Огоо компанийн захирал “Г” болон “Э”, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Т” болон “Б” нарын 4 хүнийг түр саатуулан шалгаж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: ЦЕГ

Бартаат авто уралдаан зохион байгуулагчдаар техникийн нөхөн сэргээлт хийлгүүлжээ
Бартаат авто уралдаан зохион байгуулагчдаар техникийн нөхөн сэргээлт хийлгүүлжээ
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.