Бартаат авто уралдаан зохион байгуулагчдаар техникийн нөхөн сэргээлт хийлгүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бартаат авто уралдаан зохион байгуулагчдаар техникийн нөхөн сэргээлт хийлгүүлжээ

/2023.10.02/: Ховд аймагт зохион байгуулсан бартаат замын тэмцээн нь зөвшөөрлийн дагуу бус, байгаль орчинг доторхой хэмжээнд сүйтгэснийг БОАЖЯ-аас өмнө мэдээлж байсан.

Тэгвэл тус арга хэмжээг зохион байгуулагчдаар нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлжээ.

Тодруулбал, Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа болон холбогдох албаныхан Ховд аймгийн Буянт сумын Норжин хайрхан багийн нутаг дэвсгэрт Буянт голын онцгой хамгаалалтын бүсэд бартаат замын WESTERN CUP–4x4 Баруун бүсийн тэмцээн уралдааныг зохион байгуулагчдаар техникийн нөхөн сэргээлтийг хийлгүүллээ.

May be an image of mountain

Тус сав газрын захиргааны томоохон голуудын нэг болох Ховд голын үндсэн цутгал болох Хонгио, Шураг голуудын эхэнд хээрийн хянан баталгаажуулах ажлыг Баян-Өлгий аймгийн Толбо, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд сумдын нутгаар хийж гүйцэтгэв.

Засгийн газрын 194, 289 тогтоолуудад заасан урсац бүрэлдэх эхийн хил болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн 2015 онд зураглаж гаргасан хилтэй давхцуулан үзэж, өмнөх зураглал, мэдээллийг нягтлан газар дээр нь ажиллаж цаашид ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэн, шаардлагатай цэгүүд дээр ажиллаж координатжуулж ажиллалаа.

49 жил хүлээсэн багийн спортын медалиа авлаа
49 жил хүлээсэн багийн спортын медалиа авлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.