СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5 настай хүүхэд 10 давхрын цонхоор унаж амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5 настай хүүхэд 10 давхрын цонхоор унаж амиа алджээ

/2023.10.02/: Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагт Улаанбаатар хотын нэгэн орон сууцны цонхоор 5 настай хүүхэд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 давхрын цонхоор 5 настай хүүхэд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Ийм цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд:

  1. Орон сууцны цонх, тагтанд төмөр хаалт, хязгаарлалт заавал хийх.
  2. Цонх, тагт, хаалтын аюулгүй байдлыг тогтмол шалгах.
  3. Ялаа, шумуул нэвтрэхээс сэргийлэх тор нь өндрөөс унахаас сэргийлэх зориулалтгүй болохыг анхаарах.
  4. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй бүү үлдээ. Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг ажил, амьдралдаа хэвшил болохыг анхааруулж байна.
“Зэс эрдэнийн хувь“ ХХК-д эрдэнэтчүүд сэтгэл дундуур байвал Засгийн газар анхааралдаа авна
“Зэс эрдэнийн хувь“ ХХК-д эрдэнэтчүүд сэтгэл дундуур байвал Засгийн газар анхааралдаа авна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.