“Шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх“ төсөл хэрэгжиж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх“ төсөл хэрэгжиж байна

8

/2023.09.18/: Чингэлтэй дүүргээс Япон улсын Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллага болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж "Шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх" төслийн багийхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт айлчиллаа.

1

2

Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллагын Ерөнхийлөгч, Ичикава хотын шүдний эмч нарын холбооны тэргүүн Чиба Мицүюки тэргүүтэй айлчлалын багийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, ЗДТГ-ын дарга П.Баянбаатар тэргүүтэй албаныхан хүлээн авч уулзлаа.

4

3

Хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуулиудад хэрэгжүүлж буй төсөл амжилттай хэрэгжиж байгааг Засаг даргын орлогч Д.Отгонбаатар онцлоод, “Манай улсын сурагчдын дунд шүдний өвчлөл эрс нэмэгдэж байгаа нь бидний санааг зовоож байна.

6

5

Иймд Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллага болон ЖАЙКА-тай хамтарч хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулиудад амны хөндийн урьдчилан сэргийлэх тогтолцоог нэвтрүүлэх замаар нийт хүн амын дундах шүдний өвчлөлийг бууруулах юм” гэсэн бол сургуулийн насны хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад СӨБ-ын насны хүүхдүүдийг шүдээ зөв угаах дадал хэвшилд сургаж, эрт үеийн урьдчилан сэргийлэлтийг хийх нь нэн чухал болохыг төсөл хэрэгжүүлэгч Япон талын зөвлөх эмч нар онцоллоо.

Эх сурвалж: ЧД

Дархан Сэлэнгэ аймгууд саланги байх боломжгүй гэв
Дархан Сэлэнгэ аймгууд саланги байх боломжгүй гэв
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.