Дархан Сэлэнгэ аймгууд саланги байх боломжгүй гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан Сэлэнгэ аймгууд саланги байх боломжгүй гэв

/2023.09.18/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар тариалангийн гол бүс нутаг Дархан, Сэлэнгэ аймагт ажилласан.

Энэ үеэр тус хоёр аймгийг ирээдүйд нэгтгэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Дархан Сэлэнгийг хамтдаа байж хөгжинө. Эдийн засгийг солонгоруулах гол салбар бол хөдөө аж ахуй, аялал жуулчлал сэргээгдэх эрчим хүч.

Энэ намрын УИХ-ын чуулганаар багц асуудал ярина. Газар тариалангийн бүс нутаг, эрчимжсэн мал аж ахуй болон тусгай бүсүүдийн эрх зүйн орчны асуудлыг шийдвэрлэнэ. Малчин тариаланчид хамтдаа суугаад ярилцах ёстой гэжээ. УИХ-ын гишүүд нь манай тойрог, аймгууд зөвхөн манай аймаг, салбар нь манай салбар гэдэг бодлогын алдааг өнгөрсөн гучин жилд гаргасан.

Үүнийг төр шийдэх ёстой. Бусдыг нь хувийн хэвшил хийх ёстой төр оролцох хэрэггүй гэлээ. Ялангуяа Сэлэнгэ аймагт газар тариалангийн бүс нутагт малчдын асуудал ихээхэн хөндөгдөх болсон. Гавьяат тариаланч Б.Чинбат тариалангийн талбайгаасаа малчдыг машинтай хөөсөн гэх хэрэг өнөө хир нь шийдэгдээгүй байгаа ч ирээдүйд энэ асуудлыг хуульчлахгүй бол ийм хэрэг ирээдүйд их гарах нь тодорхой юм.

Бүгд Найрамдах Куба Улсын удирдагч асан Раул Кастро Рустай уулзлаа
Бүгд Найрамдах Куба Улсын удирдагч асан Раул Кастро Рустай уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.