МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хэн хэн ӨРСӨЛДӨЖ байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хэн хэн ӨРСӨЛДӨЖ байна вэ?

/2023.09.18/: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөх дотоод сонгууль болж байна. Одоогоор дараах долоон хүний нэр тодорхой болоод байна.

Нэр дэвшигчдээс товч танилцуулъя.

Д.Энхтүвшин Эдийн засаг дах хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд МҮХАҮТ-ын үйл ажиллагааг улам сайжруулан төртэй бүтээлч хамтын ажиллагаа бий болгох замаар хувь нэмрээ оруулах боломж байна гэжээ. Тэрбээр Монгол тв-ийн "Шарк танк" нэвтрүүлгийн шүүгчээр олонд танигдсан. Д.Энхтүвшин MCS компанийн нэг захирлаар ажиллаж байгаад ажлаа өгсөн, хувьцааны асуудал дээрээ маргаан үүсгэж байгаа.

Т.Дүүрэн МҮХАҮТ-ын одоогийн бүрэлдэхүүнд ажилладаг бөгөөд гүйцэтгэх захирал. Тэрбээр Н.Цэрэнбатыг Байгаль орчны сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байв. Т.Дүүрэн нь зохиолч Загдын Түмэнжаргалын хүү юм.

Т.Ганболд Алтан Дорнод Монголын захирал. Тэрбээр эхнэрээсээ гэр бүл цуцлуулах асуудлаар шүүхийн маргаан үүсгэснээрээ олон нийтэд нэлээд "танигдсан". Т.Ганболд МҮХАҮТ-ын даргаар хамгийн олон жил ажилласан С.Дэмбэрэлтэй ураг садны холбоотой. МҮХАҮТ-ын барилгын яг өмнө талд зэрэгцэн түүний эзэмшдэг Корпорэйт зочид буудал байрладаг.

Ш.Отгон-Өлзий Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Хэвлэл мэдээллийн албанд ажиллаж байсан. Монгол брэнд холбоог үүсгэн байгуулсан.

С.Болор “Мобиком”, “Скайтел” зэрэг компанийн захирлаар ажиллаж байсан. Түүнийг Мобиком компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгөөд удалгүй өрсөлдөгч нь болох Скайтел компанид захирлаар орсныг "Ёс зүйгүй алхам" хэмээн тухайн үедээ салбарынхан нь шуугиж байв.

Б.Гантулга СЕО клубын захирлаар ажиллаж байсан.

Л.Төр-Од Транперенси Интернэйшнл байгууллагын Монгол дах салбарын захирлаар ажиллаж байсан.

“Үндсэн хууль хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын уралдаан болжээ
“Үндсэн хууль хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын уралдаан болжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.