Apple компаний танилцуулсан iPhone15-ын давуу талууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Apple компаний танилцуулсан iPhone15-ын давуу талууд

Apple Wonderlust event 2023: From iPhone 15, Apple Watch Series 9 to Watch  Ultra 2 and AirPods Pro 2, what to expect - BusinessToday

/2023.09.13/: Apple компани өчигдөр болсон арга хэмжээний үеэр iPhone 15 загвараа бусад томоохон шинэчлэлтүүдийн хамт танилцууллаа.

Тус компани iPhone 15-д хуучин байсан Lightning цэнэглэгч кабелиас USB-C цэнэглэхэд шилжинэ гэдгээ зарлаж, бүх нийтийн цэнэглэлтийг нэвтрүүлсэн нь компанийн хувьд чухал алхам боллоо. Энэхүү өөрчлөлт нь янз бүрийн төхөөрөмж болон брэндүүдийн цэнэглэх үйл явцыг хялбар болгох зорилготой юм.

Тус компани мөн Apple Watch Series 9 болон Ultra 2 ухаалаг цагнуудаа танилцуулсан бөгөөд уг цагнууд нь дохио зангаагаар удирдах зэрэг шинэ өнгө, функцүүдтэй аж. Мөн AirPods Pro утасгүй чихэвчний шинэ хувилбар нь мөн USB-C цэнэглэгчтэй болжээ.

IPhone цэнэглэгчийн шинэчлэлт, дизайн, камерын системд гарсан өөрчлөлтүүд нь Apple-ын хэрэглэгчдэд iPhone-оо шинэчлэх олон шалтгааныг өгнө гэж найдаж байгаа аж. Өнгөрсөн сард Apple-ийн борлуулалт гурав дахь улирлаа дараалан буурчээ. Энэ улиралд iPhone-ын орлого 39.7 тэрбум ам.долларт хүрсэн нь жилээс жилд ойролцоогоор 2 хувиар буурсан үзүүлэлт болсон бөгөөд iPhone хэрэглэгчид утсаа шинэчлэхгүй байгаагаас ийнхүү борлуулалт буурсан гэсэн дүгнэлт гарчээ.

Өчигдөр Apple компани iPhone 15-ийн үнийг өсгөхгүй гэж мэдэгдсэн нь хэрэглэгчдийг утсаа шинэчлэхэд түлхэц болох юм.

Apple-ийн өчигдрийн арга хэмжээний гол үзүүлбэрүүд.

Хамгийн сүүлийн үеийн iPhone-ууд нь дизайны хувьд нарийн боловч мэдэгдэхүйц өөрчлөлтүүдээр дүүрэн байсан. iPhone 15 Pro болон iPhone 15 Pro Max нь титан бүрхүүлтэй болсон нь дизайныг өмнөхөөсөө илүү нарийхан, нимгэн болгох боломжийг олгожээ.

Дээд зэрэглэлийн загваруудын дизайны бусад өөрчлөлтүүд нь илүү том мэдрэгч бүхий 48 мегапикселийн үндсэн камер, зөвхөн iPhone 15 Pro Max дээр 5x оптик томруулдаг камерт зориулсан шинэ телефото линз оржээ. Шинэ Pro загварууд нь контуртай ирмэгүүд, тохиргоог нь өөрчлөх боломжтой товчлууртай болсон байна.

Үүний зэрэгцээ iPhone 15-ын үндсэн утаснууд нь гэрэл зураг, видео авахад зориулсан шинэчилсэн дүрс тогтворжуулалт оруулж өгснөөр фокусыг 2 дахин оновчтой болгож чаджээ. Үүнээс гадна илүү баялаг өнгө гаргаж чаддаг болсон бөгөөд бага гэрэлтэйд ч авч болох шинэчлэгдсэн хөрөг зургийн төрлийг багтаасан байна.

Apple shows off the new iPhone 15 Pro after its introduction on the Apple campus Tuesday in Cupertino, California.

IPhone 15-ийн цувралд мөн хэд хэдэн шинэ функцийг идэвхжүүлэх хэт өргөн зурвасын чип багтсан бөгөөд энэ нь олон хүний дунд ч найзуудаа байршлаар нь олоход хялбар болгожээ.

iPhone 15 нь 5 өнгө (цагаан, хар, ягаан, ногоон, шар) бөгөөд хоёр хэмжээтэй: iPhone 15-д зориулсан 6.1 инчийн дэлгэц, iPhone 15 Pro-д зориулсан 6.7 инчийн дэлгэцтэй гарсан байна.

  • iPhone 15 799 доллар,
  • iPhone 15 Pro 999 ам.доллараас эхэлнэ.

iPhone 15 загваруудыг баасан гарагт урьдчилан захиалж, 9-р сарын 22-ны баасан гарагаас дэлгүүрүүдээр худалдаалах юм байна.

Мэдээж USB-C цэнэглэгчтэй

Магадгүй iPhone 15 загваруудад гарсан хамгийн том өөрчлөлт бол тэд одоо USB-C цэнэглэгчийг ашиглаж эхэллээ. Өмнөх зөвхөн iPhone утсанд таардаг байсан цэнэглэгч болох Lightning цэнэглэгч ийнхүү 11 жилийн дараа жагсаалтаас гарлаа.

Одоо Apple-ийн хэрэглэгчид ижил USB-C цэнэглэгчээр iPhone, iPad болон Mac компьютеруудаа цэнэглэх боломжтой боллоо. Тусгай зориулалтын USB-C хянагч нь iPhone 15 Pro-д зориулсан USB-2 технологитой харьцуулахад 20 дахин хурдан дамжуулах хурдыг олгоно гэж Apple хэлэв.

The new iPhone 15 models will now use a USB-C charging cord, ending an 11-year run with Apple's proprietary lightning charging cable.

Apple-аас 29 долларын үнэтэй USB-C Lightning адаптер зарах бөгөөд хүмүүст одоо байгаа Lightning дагалдах хэрэгслийг USB-C-тэй iPhone эсвэл iPad-тай холбож, өгөгдөл цэнэглэх, хуваалцах боломжийг олгох аж.

Тус компани CNN-д мэдээлснээр iPhone хэрэглэгчид хуучин Lightning цэнэглэгчээ дэлгүүрийн дахин боловсруулах хөтөлбөрөөр дамжуулан дахин ашиглах боломжтой гэжээ.

Дараагийн үеийн Apple цагнууд

Apple Watch Series 9 and Ultra 2: These are the top new features | Macworld

Apple компани мягмар гарагт болсон арга хэмжээгээ Apple-ийн цахиурын чип болон хэт өргөн зурвасын холболттой шинэ Apple Watch Series 9-ийг зарласнаар эхлүүллээ.

Шинэчлэгдсэн Apple Watch нь

  • хэрэглэгчдийн эрүүл мэндийн мэдээллийг дуу хоолойгоороо бүртгэж,
  • өөр Apple Watch-тай холбогдож мэдээллээ хуваалцах,
  • дэлгэцийг автоматаар гэрэлтүүлэхийн тулд бугуйгаа өргөх зэрэг боломжуудыг багтаажээ.

Цуврал 9 нь ягаан, хөх, улаан, алт, мөнгө, бал чулуу гэх мэт өнгөнүүдтэй байх болно.

Apple мөн шинэчлэгдсэн S9 өөрчлөн чип болон шинэ UWB чип бүхий бат бөх Ultra ухаалаг цагныхаа хоёр дахь хувилбарыг үзүүлэв.

Apple Watch Series 9 нь 399 доллараас, Ultra нь 799 долларын үнэтэй байх юм. Хэрэглэгчид өнөөдөр захиалга өгөх боломжтой бөгөөд есдүгээр сарын 22-нд бэлэн болно.

Хуруугаараа товших нь Apple-ийн ирээдүйн удирдлага болно

Apple компани ухаалаг цагныхаа шинэ цувралыг удирдах шинэлэг, өвөрмөц аргыг нэвтрүүлжээ. Watch Series 9 болон дээд зэрэглэлийн Ultra 2 цагнууд нь давхар товшилт гэж нэрлэгддэг шинэ дохионы удирдлагыг агуулсан бөгөөд хэрэглэгчид долоовор хуруу болон эрхий хуруугаараа хоёр удаа товшиход л утасны дуудлагад хариулах, дуусгах, хөгжим тоглуулах, түр зогсоох, сэрүүлгийг түр хойшлуулах боломжтой болжээ.

Тус компаний Double Tap мэдрэгч нь хоёр хуруугаа нийлүүлэхэд цусны урсгалын өөрчлөлтийг хянадаг байхнээ. Энэхүү удирдлагыг ирэх сараас эхлэн ашиглах боломжтой.

Эх сурвалж: CNN

НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгчид сургууль, цэцэрлэгүүдтэй танилцаж байна
НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгчид сургууль, цэцэрлэгүүдтэй танилцаж байна
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.