/2023.09.13/: НҮБ-ын хүүхдийн сангийн Канадын Үндэсний хорооны төлөөлөгчид Боловсрол, шинжлэх ухааны сайдтай уулзлаа.
Энэ уулзалтын үеэр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн талаар хэлэлцэж, санал солилцов.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Монгол улсын бага насны хүүхдийн цогц хөгжил, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, зарим тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар мэдээлэл өгсөн.
Төлөөлөгчид Улаанбаатар хотод зарим төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэг, хүүхдийн хөгжлийн төвүүдэд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцан цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ илүү өргөжүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: БШУЯ