Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ

/2023.08.31/: АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллага хамтран “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих” төслийг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Монгол Улсын хэмжээнд төмснөөс бусад төрлийн хүнсний ногооны үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх, хүн амыг жилийн турш шинэ ургацын ногоогоор хангахын зэрэгцээ хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, ажилгүйдлийг бууруулах, өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэх зорилготой энэхүү төслийн хүрээнд Дархан, Сэлэнгэ, Ховд болон Төв аймагт суурь судалгаа явуулж байгаа бөгөөд судалгааны үр дүнд сонгогдсон аймагт 2023-2026 онд хэрэгжүүлнэ.

May be an image of 3 people and text

Төсөл хэрэгжсэнээр дараах гол үр дүнгүүдийг бий болгохоор зорьж байна.

  • Хүнсний ногооны үйлдвэрлэл болон импортын хүнсний ногоог дотоодод үйлдвэрлэж, боловсруулсан хүнсний ногоогоор орлуулах ажилд тогтвортой хувь нэмэр оруулах;
  • Үйлдвэрлэлийн болон хураалтын дараах зохистой дадлуудыг нэвтрүүлснээр хүнсний ногооны чанарыг сайжруулан өртгийн сүлжээний менежментийг бэхжүүлж үйлдвэрлэгчид, ногоочдын зах зээлийн гарцыг тэлэх;
  • Хүн амын хүнсний ногооны жилийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилгоор хүнсний ногоо боловсруулах, хадгалах болон хураалтын дараах бусад үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлэх;
  • Хүнсний ногооны хэрэглээний ач тусын талаарх хэрэглэгчдийн ойлголт, мэдлэгийг сайжруулах.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Г.Дамдинням: Манай боловсролын тогтолцоонд цоо шинэ өөрчлөлт авчрах багц хууль батлагдсан
Г.Дамдинням: Манай боловсролын тогтолцоонд цоо шинэ өөрчлөлт авчрах багц хууль батлагдсан
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.