Apple компани есдүгээр сарын 12-нд “iPhone 15” гар утсаа танилцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Apple компани есдүгээр сарын 12-нд “iPhone 15” гар утсаа танилцуулна

When will Apple announce the iPhone 15 launch date? | Mobile News

Apple компанийн дараагийн шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах арга хэмжээ хэдхэн хоногийн дараа зохион байгуулагдах гэж байна.

АНУ-ын баруун эргийн цагаар (PT) өглөө 10 цагт буюу Улаанбаатарын цагаар 13-ны шөнийн 1 цагт товлогдсон тус арга хэмжээний урилга өчигдөр түгээгдэж эхэлжээ. Энэ өдөр iPhone 15 гар утасны загварууд болон Apple цагны шинэ хувилбарууд олон нийтэд ил болох юм.

Урилга дээрх Apple компанийн лого саарал, хөх, хар өнгөтэй дүрслэгдсэн байгаа нь шинээр гарах iPhone 15 гар утасны загваруудын өнгө байж магадгүй гэнэ.

Apple to host iPhone 15 event Sept. 12

Намрын арга хэмжээний гол дүр нь шинэ загварын iPhone байдаг уламжлалын дагуу iPhone 15 гар утасны шинэ хувилбаруудыг ил болгоно. Энэ удаа танилцуулах iPhone 15 болон iPhone 15 Plus загварууд нь харагдах байдлын хувьд өмнөх iPhone 14-тэй ижил боловч хэд хэдэн ялгаа байгаа юм.

Тухайлбал, 14 Pro загвараас эхлэн нэвтэрсэн Dynamic Island нэртэй функц нь дэлгэцийн дээд талын зайд залрах бол Lightning цэнэглэгчийн оролт нь энэ жилээс эхлээд түргэн цэнэглэх USB Type-C болж өөрчлөгдөж байгаа юм.

iPhone 15 Pro: What we know so far — TechWar.GR

Харин iPhone 15 Pro болон iPhone 15 Pro Max гэсэн өндөр үнэтэй загваруудын хувьд өмнөх жилийн өндөр үнэтэй загваруудаас нилээн өөрчлөлт хийгдэж гарахаар байна.

Жишээ нь эдгээр загваруудын их бие нь титанан хүрээтэй болж, дэлгэц тойрсон хүрээ нь илүү нарийсч, камерын хүчин чадал нэмэгдэж байгаа ба энгийн загваруудтай адилаар USB-C оролттой болж байгаа аж.

Эдгээр өөрчлөлтүүд мэдээж хэрэг шинэ загварын үнэд нөлөөлж байгаа тул Pro болон Pro Max загварыг сонирхож байгаа худалдан авагчид “цочир үнийн” бэлтгэлтэй байгаа нь дамжиггүй.

Apple Watch цагны хувьд энэ жил Series 9 загварын, 41 болон 45 миллиметрийн дэлгэцтэй цагнууд, мөн Apple Watch Ultra цагны шинэчлэгдсэн хувилбар танилцуулагдах юм. Гэвч одоогийн байдлаар дээрх бүх мэдээлэл нь Apple Компаниас өгсөн албан ёсны мэдээлэл болон технологи сонирхогчдын хүрээнд эргэлдэж буй албан бус таамаг дээр үндэслэсэн тул нарийн технологийн өгөгдлүүдийг дурдах боломжгүй байгаа тул есдүгээр сарын 13-нд бид шинэ мэдээ мэдээлэлтэйгээр эргэн уулзах болно.

Эх сурвалж: theverge

Алга болсон бага насны 3 хүүхэд 12км холдсон байжээ
Алга болсон бага насны 3 хүүхэд 12км холдсон байжээ
 
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.