“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын хаалт өнөөдөр болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын хаалт өнөөдөр болно

May be pop art of text that says 'Ulaanbaatar 2023 sian Youth Games Mongolian National Olympic Committee xaaлTblH ecлoлA xyp3лu3H иp3xийr ypbж 6aйHa'

/2023.08.23/: “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам нийслэл хотноо найман өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөж байна.

Өнөөдөр Налайх дүүрэг дэх хөнгөн атлетикийн талбайд эмэгтэйчүүдийн 3000м болон эрэгтэйчүүдийн 5000м-ийн кросс гүйлтийн уралдаан болж буй.

Улмаар UG Arena-д сагсан бөмбөгийн гурван тоглолт явагдсанаар наадмын тэмцээн уралдаанууд албан ёсоор өндөрлөнө.

12:00 цагаас БНХАУ болон Хятадын Тайпейн эрэгтэй багууд тоглох бол 14:15 цагаас Монголын эмэгтэй шигшээ БНХАУ-ын багтай өрсөлдөнө.

Хамгийн сүүлд Монголын эрэгтэй шигшээ 16:30 цагаас Хятадын Макаотай тоглох юм. Манай залуус энэ тоглолтод хожвол хүрэл медаль хүртэх билээ.

Улмаар хаалтын ёслол 20 цаг 23 минутад Сүхбаатарын талбайд эхэлнэ. Үнэ төлбөргүй, хэн бүхэнд нээлттэй энэхүү арга хэмжээнд олон шилдэг хамтлаг, дуучид ирж, ая дуугаа өргөх болно.

Хаалтын ёслолд бултаараа цуглаж, наадмаа албан ёсоор өндөрлүүлэхийг та бүхнээс хүсэж байна.

Эх сурвалж: МҮОХ

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган гурав дахь өдрөө үргэлжилж байна
Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган гурав дахь өдрөө үргэлжилж байна
 
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа