Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган гурав дахь өдрөө үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган гурав дахь өдрөө үргэлжилж байна

May be an image of 1 person, microphone, dais and text

/2023.08.23/: Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Чуулганы оролцогчид өчигдөр Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдад ажиллаж, эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ, санхүүжилтийн загвар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаатай танилцсан юм.

May be an image of 9 people, dais, office and text

Өнөөдрийн хуралдааныг Ази Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх форумын ерөнхийлөгчийн төлөөлөгч, БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга Донкун Шин нээв. Чиглүүлэгчээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте ажиллалаа.

May be an image of 2 people, dais and text

Хуралдааны эхэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх дүгнэлтийг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др.Жужанна Якаб танилцуулсан бол Төв аймгийн сумдад ажилласан талаарх танилцуулгыг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Эрүүл мэндийн хууль, ёс зүйн парламентын зөвлөх Ёнчан Ким, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Эрүүл мэндийн хууль, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Бен Лилли нар хийсэн юм.

May be an image of 8 people, dais and text

Чуулганы оролцогчид Монгол Улсын Засгийн газраас өөрийн улс орны онцлогт тохирсон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, санхүүжилтийн оновчтой тогтолцоог бий болгох шинэчлэлийг хийж байгааг сайшаагаад парламентын дэмжлэг хүчтэй байгааг онцлон тэмдэглэв. Мөн орон нутагт ажиллах хүний нөөцийг бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах урамшууллын тогтолцоог нэвтрүүлж, төвөөс алслагдсан малчин өрхийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг мобайл технологийг ашиглан үзүүлж байгаа нь зарим улс оронд сайн туршлага болно гэдгийг хэлж байлаа.

May be an image of 3 people and text

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган “Бүс нутгийн хэмжээнд дэлхийн эрүүл мэндийн асуудалд парламентын гишүүдийн оролцоог онцлох” нь сэдэвт салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Эх сурвалж: УИХ

Загасчилж байгаад живж амиа алджээ
Загасчилж байгаад живж амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.