Эмээлтэд гарсан галыг бүрэн унтраажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмээлтэд гарсан галыг бүрэн унтраажээ

/2023.08.14/: Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлтэд байшин шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын газарт 09:13 цагт иржээ.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 80х10 хэмжээтэй байшин шатаж, гал түймэр тархан дэлгэрсэн нөхцөл байдалтай байсан.

May be an image of lumberyard and oil refinery

Нэмэлтээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллан, тархалтыг 10:40 цагт зогсоож, 10:56 цагт гал түймрийг бүрэн унтрааж ажиллалаа.

May be an image of 4 people and text

Эх сурвалж: НОБГ

Архангайд үүссэн цахилгааны гэмтлийг 3 хоногт засварлана
Архангайд үүссэн цахилгааны гэмтлийг 3 хоногт засварлана
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.