“Монголын уран зохиолын харилцаа, холбоо: уламжлал, өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголын уран зохиолын харилцаа, холбоо: уламжлал, өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

/2023.08.14/: “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: уламжлал, өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, форум 2023 оны наймдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

“Монголын уран зохиолын харилцаа холбоо: Уламжлал, өнөө үе” сэдвийн хүрээнд:

  1. Монголын их бичгийн хүмүүн, соён гэгээрүүлэгч В.Инжинашийн эснэсний 185 жилийн ойд зориулсан хурал
  2. Японы Монгол уран зохиолын нийгэмлэгийн 2023 оны Улаанбаатарын хурал
  3. “Монгол туургатны уран зохиолын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” форум зохион байгуулагдах юм.

Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсаас гадна Япон Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Чех Улсын 70 гаруй эрдэмтэн судлаач оролцож, судалгаа шинжилгээний үр дүн, бүтээл туурвилын ололт амжилтыг танилцуулах, хэлэлцүүлэхээр чуулж байгаа нь Монголын уран зохиол судлалын хөгжлийг нэг шат ахиулахаас гадна монголын уран зохиол судлалын хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Соёлын яам

Хаваин түймэрт амиа алдагсдын тоо 93 болжээ
Хаваин түймэрт амиа алдагсдын тоо 93 болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.