Хаваин түймэрт амиа алдагсдын тоо 93 болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хаваин түймэрт амиа алдагсдын тоо 93 болжээ

Fire damage is seen in Lahaina, Hawaii, on Saturday, August 12.

/2023.08.14/: Мауи дахь ойн түймэр нь АНУ-д сүүлийн 100 гаруй жилд тохиолдсон хамгийн том аюулт үзэгдэл болоод байна.

Хавайн амбан захирагч Жош Грин бямба гарагт “Энэ бол бидний урьд өмнө тохиолдож байгаагүй хамгийн том байгалийн гамшиг боллоо. Энэ гамшгийг хор уршгийг арилгахад маш их цаг хугацаа шаардагдах болно" гэжээ.

Сүүлийн зуунд тохиолдсон хамгийн аймшигт түймэр: Ой хээрийн түймрийн улмаас амиа алдагсдын тоо албан ёсоор 93 болжээ. Үндэсний галаас хамгаалах нийгэмлэгийн судалгаагаар Лахайна хотод гарсан түймэр нь АНУ-ын түүхэн дэх хамгийн олон хүний амь нас хохирсон тав дахь гал бөгөөд 1918 онд Миннесота мужид гарсан Клокет түймрээс хойшхи хамгийн том түймэр болж байна. Гэхдээ энэ тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан анхааруулж байна.

Burned houses and buildings are seen in Lahaina, Hawaii, on Saturday.

Хохирогчдыг эрэн хайх ажиллагаа: Мауи мужийн шинэчилсэн мэдээллээр түймрийн дараа олдсон хоёр шарилын л хэн болохыг олж тогтоосон байна. Ийм хүчтэй галын шуурганд амиа алдсан хүмүүсийг олж тогтооход цаг хугацаа хэрэгтэй гэдгийг цагдаагийн дарга онцоллоо. Мауи дахь түймрийн улмаас 2200 орчим барилга эвдэрсэн, сүйдсэн байна.

Гал унтраах: Гал сөнөөгчид Мауид гарч байсан гурван том ойн түймрийг унтраахад тодорхой ахиц дэвшил гаргасан. Лахайна хотод гарсан үхлийн аюултай түймэр нэмэгдээгүй ч хяналтандаа авч чадаагүй байна гэж гал түймрийн дарга нар мэдэгдэв.

Нүүлгэн шилжүүлэлт: Түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Мауи мужийн албаны хүмүүсийн мэдээлснээр, нийт 1,418 хүн яаралтай нүүлгэн шилжүүлэх байранд байна. Туслах ажилтнууд болон Лахайна түймрийн улмаас нүүлгэн шилжүүлсэн хүмүүст зориулж 1000 өрөөг бэлтгэжээ байна. Нөхцөл байдлаас шалтгаалж цаашид урт хугацаанд байх боломжтой орон сууцны шийдлийг хайж байгаа аж.

Displaced Lahaina residents attend a memorial service at Maui Coffee Attic in Wailuku, Hawaii, on Saturday. The cafe hosted Grace Baptist Church's Sunday service after the church was destroyed in the fire.

Гамшгийн хариу арга хэмжээ: Хавайн Ерөнхий прокурор Энн Лопез гамшигт ой хээрийн түймрийн эсрэг албан тушаалтнуудын хариу арга хэмжээний талаар иж бүрэн шалгалт хийхээ мэдэгдлээ. "Манай хэлтэс түймрийн өмнө болон түймрийн үеэр гарсан шийдвэрүүдийг ойлгож, энэхүү шалгалтын үр дүнг олон нийттэй хуваалцахыг зорьж байна" гэж Лопез мэдэгдэлдээ дурджээ.

Уур амьсгалын өөрчлөлт: Хавайд байгалийн гамшиг тохиолдож л байдаг ч энэ долоо хоногт Мауид гарсан түймэр нь цаг уурын өөрчлөлтийн тод сануулга болж байна гэж Грин бямба гарагт сэтгүүлчдэд хэлэв. "Бид олон арван жилийн турш ой хээрийн түймэртэй нүүр тулгарсан. Гэхдээ энэ удаагийнх шиг нөхцөл байдалд анх удаа нүүр туллаа гэв.

 A Mercy Worldwide volunteer assesses the damage to an apartment complex in Lahaina, Hawaii, on Saturday.

Эх сурвалж: CNN

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.