Антони Блинкен: Вагнер групп муу зүйлээс өөр юу ч авчирдаггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Антони Блинкен: Вагнер групп муу зүйлээс өөр юу ч авчирдаггүй

Children walk past burned cars outside the headquarters of president Bazoum's Nigerien Party for Democracy and Socialism in Niamey on August 7, 2023

/2023.08.09/: Оросын Вагнер хөлсний бүлэглэл Нигерийн тогтворгүй байдлыг "далимдуулж" байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен ВВС-д ярьжээ.

Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Мохамед Базоумыг огцруулсны дараа тус улсыг хунта бүлэглэл удирдаж байна.

Төрийн эргэлт хийсэн удирдагчид хөрш Малид байдаг гэгддэг Вагнераас тусламж хүссэн байна.

Ноён Блинкен "Миний бодлоор Нигерт болж буй үйл явдлуудыг Орос эсвэл Вагнер өдөөгөөгүй, гэхдээ тэд үүнийг ашиглахыг оролдож байна. Вагнерын бүлэглэлийн явсан газар бүрийг үхэл, сүйрэл, мөлжлөг дагасаар ирсэн. Вагнертай холбоотой байсан бусад улс орнуудад тохиолдсон үйл явдал давтагдах нь даамжиггүй, тэд муу зүйлээс өөр юу ч авчирдаггүй" гэжээ.

АНУ болон Францын аль аль нь бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй жихадист бүлэглэлүүдийг таслан зогсоох ажиллагааны нэг хэсэг болгон Нигерт цэргийн бааз ажиллуулдаг.

Вагнер нь Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (БНУ) болон Мали зэрэг улсуудад олон мянган дайчидтай бөгөөд бизнесийн ашиг орлого сайтай төдийгүй Оросын дипломат, эдийн засгийн харилцааг бэхжүүлдэг гэж үздэг.

Wagner Group boss and Belarus's president are still manoeuvring for power

Тус бүлэглэлийн дайчдыг Африкийн хэд хэдэн оронд хүний эрхийг маш их зөрчсөн хэмээн буруутгаж байгаа юм.

Гэсэн хэдий ч Нигерийн арми тус улсад болж буй үйл явдалд бусад улсын цэрэг хөндлөнгөөс оролцох магадлалтай тул Вагнераас тусламж хүсэх магадлалтай гэж таамаглаж байна.

Өнгөрөгч даваа гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд төрийн эргэлтийн удирдагчидтай хэлэлцээ хийсэн бөгөөд тэд хөлсний цэргүүдтэй хамтран ажиллах нь эрсдэл ихтэй гэдгийг ойлгосон гэжээ.

Одоогоор хоригдож байгаа ноён Базоум Африк дахь Вагнерын нөлөөнд санаа зовж буйгаа ч хэлсэн байна.

"Төрийн эргэлт зохион байгуулагчид болон тэдний бүс нутгийн холбоотнуудын урилгаар Украйнд харгис хэрцгий терроризм үйлдэж байсан Вагнер группээр дамжин төв Сахелийн бүс нутаг бүхэлдээ Оросын нөлөөнд орж болзошгүй" гэж тэр Вашингтонд илгээсэн санал шүүмжлэлдээ бичжээ.

Вагнерын дайчид тус улсад нэвтэрсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч Вагнертай холбоотой алдартай Telegram суваг Gray Zone даваа гарагт 1500 орчим байлдагчаа Африк руу илгээсэн гэж мэдэгджээ.

Тэднийг Африк тивийн хаана байрлуулсныг тодорхой заагаагүй байна.

Вагнерын удирдагч Евгений Пригожин мягмар гарагт Telegram-д байршуулсан дуут мессежээрээ хунтыг Вагнер группээс тусламж гуйхыг уриалжээ.

Тэрбээр “Бид үргэлж сайн сайхны талд, шударга ёсны талд, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрхийн төлөө тэмцэгчдийн талд байдаг" гэжээ.

Эх сурвалж: BBC

“Алтан намар” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ноос нээгдэнэ
“Алтан намар” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ноос нээгдэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.