“Алтан намар” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ноос нээгдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алтан намар” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ноос нээгдэнэ

АЛТАН НАМАР ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ. | Бүрд сум Засаг Даргын  тамгын газар

/2023.08.09/: Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг төмс, хүнсний ногооны “Алтан намар-2023” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ны өдрөөс Барилгачдын талбайд нээгдэх гэж байна.

Иймээс төмс, хүнсний ногооны аж ахуй эрхлэгч ААН, иргэд та бүхнийг оролцохыг урьж байна.

“АЛТАН НАМАР-2023” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанд үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийн бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Гараар бичсэн өргөдөл, хүсэлт
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Сум, баг, хороон Засаг даргын тодорхойлолт
  4. Гарал үүслийн гэрчилгээ авсан байх
  5. Худалдаж буй бүтээгдэхүүнийг ургамлын эрүүл ахуй, хорио цээр болон пестицидийн үлдэгдлийн үзүүлэлтээр итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байх

Төмс, хүнсний ногооны худалдаа эрхлэгчдэд тавигдах шаардлага

  1. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэртэй байх
  2. Лангуун дээр 0.5 литрээс доошгүй савлагаатай спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх бодис байрлуулан, үйл ажиллагаа эхлэхээс өмнө лангуу тавиур, орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байх
  3. Үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг биелүүлэх
  4. Гарал үүслийн бичигтэй төмс, хүнсний ногоо худалдан борлуулах
  5. Талбайд цагаан өнгийн өөрийн асар, сүүдрэвч байрлуулан тээврийн хэрэгслээс шууд худалдаа хийхгүй байх
  6. Хариуцсан талбайн хогийг тогтмол цэвэрлэж, хог хаягдлыг таг бүхий зориулалтын хогийн саванд хаях
  7. Худалдаж буй бүтээгдэхүүнийг ургамлын эрүүл ахуй, хорио цээр болон пестицидийн үлдэгдлийн үзүүлэлтээр итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байх
  8. Худалдаанд ашиглаж буй жин хэмжүүрийг баталгаажуулсан байх
  9. Төмс, хүнсний ногоог савлах, хүнсний зориулалтын уутыг хангалттай хэмжээгээр бэлтгэсэн байх
  10. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийгмийн хэв журмыг ханган ажиллах зэрэг шаардлагуудыг тавьж байна.

Эх сурвалж: ЧД

Ашиглалтад орсон барилгуудын орон зайн мэдээллийн санг нээлттэй байршууллаа
Ашиглалтад орсон барилгуудын орон зайн мэдээллийн санг нээлттэй байршууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.