Аэро Монголиа компани УБ-Сөүл-УБ чиглэлийн нислэгээ албан ёсоор нээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аэро Монголиа компани УБ-Сөүл-УБ чиглэлийн нислэгээ албан ёсоор нээлээ

АЭРО МОНГОЛИА КОМПАНИ УЛААНБААТАР-СӨҮЛ- УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГЭЭ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ

/2023.08.09/: Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласнаар аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Монгол Улсын анхдагч хувийн агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК нь өнгөрөгч долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар -Сөүл – Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхлүүлснээс хойш 7 хоногт 3 удаагийн нислэг үйлдэж нийт 5000 орчим суудал нийлүүлэлт хийжээ. Энэ нь хоёр орны шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд өнөөдөр /2023.08.08/ “Аэро Монголиа” ХХК Сөүл хотнотУБ-СӨҮЛ-УБ-ын чиглэлийн нислэгийнхээ албан ёсны нээлт болгож “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулахад түлхэц өгөх чухал ач холбогдолтой юм. Мөн “Аэромонголиа” ХХК-ийн нислэгийн шугам өргөжин тэлж, Монгол Улсын олон улсын нислэгийн 45 гаруй хувийг эзэлдэг өргөн зах зээл болох Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгээ эхлүүлсэн нь хоёр улс хоорондын бизнес, аялал жуулчлал, соёлын солилцоог нэмэгдүүлэхэд чухал үр дүнтэй үйл явдал юм.

“Аэро Монголиа” ХХК өнөөдрийн байдлаар Бразил улсад үйлдвэрлэгдсэн 50 хүний суудалтай хоёр агаарын хөлөг, Европын Холбооны улсуудад үйлдвэрлэгдсэн 141 хүний суудалтай нэг Airbus A319 агаарын хөлгүүдээр Япон улсын Токио хот, Вьетнам Улсын Хануй хот, БНСУ-ын Сөүл хот болон орон нутгийн нислэг үйлдэж байна. 2023 оны наймдугаар сард 2 дахь А319 хөлгийг авчрахаар ажиллаж байгаа ба УБ-СӨҮЛ-УБ чиглэлд 7 хоногт 7 удаа нислэг үйлддэг болохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Нууранд сэлэх гэж ороод живж амиа алджээ
Нууранд сэлэх гэж ороод живж амиа алджээ
 
Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталлаа
Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.