/2023.07.31/: Хятадын жижиглэн худалдааны компани болох Минисо нь өөрийгөө Японы дэлгүүр мэт харагдуулсанд уучлалт гуйж байсан юм.
Гэр ахуйн хэрэгсэл, цахилгаан бараа зардаг Miniso нь Японы Uniqlo хувцасны фирмийнхтэй төстэй лого, брэндийг анх ашиглан гарч ирсэн юм. Энэ нь Хятад үндэстнийг үгүйсгэж өөр улсынх мэтээр харагдуулж байна хэмээн Хятадын хэрэглэгчид шүүмжилж байв.
Минисо Групп Холдинг өөрсдийгөө Японы компани гэж анхнаасаа мэдэгдээгүй ч нэр болон логоноосоо болж иргэдийг төөрөгдөлд оруулсан юм. Гэсэн хэдий ч уг компани 2021 оны байдлаар дэлхий даяар нийт 5000 гаруй салбар дэлгүүртэй болж чаджээ.
Харин Японы бренд биш харин Хятадынх гэж мэдэгдэн уучлалт гуйсны дараа дэлхий даяар үйлчлүүлэгчдийнхээ гайхширлыг төрүүлсэн юм.