/2023.07.31/: "Зариг" сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг өнөөдөр шүүхийн ажилтан цагдаагийн алба хаагчийн хамт албадан Сүхбаатар дүүргийн шүүх дээр аваачихаар тус сайтын редакцид очсон талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Тэрээр
"Сүхбаатар дүүргийн шүүхийн ажилтан цагдаа дагуулаад сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг албадан авчир гэсэн гээд ажил дээр иржээ. Шүүхээс эхлээд надруу хэлэх ёстой мэдэгдээгүй, шуудангаар захирамжаа хүргүүлээгүй байж ингэж болохгүй ээ, Д.Мөнх-Эрдэнийн араас явуулах нь дээ. За яахав дарамтуудыг чинь тэсээд гарноо, надад хийсэн нэг ч хууль зөрчсөн үйлдэл байхгүй!!!
8 ишигний хэрэг бол танай шүүхийн үнэн нүүр царай байсан шүү!!!
Дуугарсан нэгнийг нь шорон цагдаагаар айлгаад гаршчихлаа шүү!!!!
Хуулиа, процессоо зөрчиж байгаад та нар өөрсдөө асуудалд оровоо!!!
Би ямар ч цагдаа, хаана ч дуудсан байнга очдог. Гэтэл нэг ч удаа утсаар яриагүй, нэг ч удаа мэдэгдээгүй байж шууд албадан авч явна гэдэг бол ДАРАНГУЙЛАЛ шүү.
Монголын шүүх ядарсан иргэдэд эр бяраа гаргаж, задарсанд нь гууль мэт туяалзаж буйг бид бүгд харж байгаа шүү!!!
Олон нийт та бүхэн сайн хараад аваарай!!!" гэжээ.