/2023.07.31/: Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий Прокурорын газраас Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чадавхыг сайжруулах төслийг энэ оны тавдугаар сараас эхлэн 11 дүгээр сарыг хүртэл нийт долоон сарын хугацаанд үргэлжилнэ.
Төслийн хүрээнд өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын санхүүжилтээр цагдаагийн байгууллагын тоног төхөөрөмж, текникийг сайжруулах ажлын хүрээнд шаардлагатай текник болох Стариа маркийн автомашиныг хүлээлгэн өгч түлхүүрийг нь гардууллаа.
Цаашид төслийн хүрээнд тус газраас Монгол Улсын цагдаагийн байгууллагын алба хаагчдын чадавхыг сайжруулах зорилгоор алба хаагчдыг БНСУ-д сургалтад хамруулах, тухайн улсын хар тамхитай тэмцэж байгаа тэргүүн туршлагыг судлах ажлыг зохион байгуулах юм.
Мөн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад Монгол Хьюндай Автомотив компани хөнгөлөлт үзүүлэн дэмжин ажиллаа.
Эх сурвалж: ЦЕГ