Украины энх тайвны дээд хэмжээний уулзалтыг Саудын Араб зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины энх тайвны дээд хэмжээний уулзалтыг Саудын Араб зохион байгуулна

/2023.07.31/: Саудын Араб наймдугаар сарын эхээр Украины энх тайвны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, ОХУ-тай хийж буй дайны асуудлаар энхийн хэлэлцээг эхлүүлэх арга замыг эрэлхийлнэ гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр дээд хэмжээний уулзалтыг Улаан тэнгисийн Жидда боомт хотод зохион байгуулах аж.

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак хэлэлцээг Саудын Арабт хийх болно гэдгийг баталсан ч яг хаана болохыг хэлээгүй байна.

Тэрээр "Манай газар нутагт дайн болж байгаа тул бид 10 үндсэн заалт бүхий Украины энх тайвны томъёоллыг үндэс болгоно" гэжээ. Үүнд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, Оросын цэргийг гаргах, түрэмгийллийн хариуцлагыг шүүхээр шийдвэрлүүлэх гэх мэт заалтууд байгаа аж.

Дээд хэмжээний уулзалтад Украин, АНУ, Бразил, Энэтхэг, Өмнөд Африк болон бусад хэд хэдэн улс оролцох болно гэж Саудын Арабын албаны хүн мэдэгджээ.

Хэлэлцээ наймдугаар сарын 5, 6-нд болох бөгөөд 30 орчим улс оролцоно гэж Wall Street Journal мэдээлэв.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан өнгөрсөн пүрэв гарагт Саудын Арабт айлчилсны дараагаар хэлэлцээний тухай мэдээлэл гарч эхэлсэн байна.

Эх сурвалж: Theguardian

Нийтийн тээврийн долоон чиглэлд түр өөрчлөлт орууллаа
Нийтийн тээврийн долоон чиглэлд түр өөрчлөлт орууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.