Нийтийн тээврийн долоон чиглэлд түр өөрчлөлт орууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээврийн долоон чиглэлд түр өөрчлөлт орууллаа

/2023607631/5 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэж буй.

Тодруулбал, долоодугаар сарын 28-ны өдрийн 23:00 цагаас наймдугаар сарын 15-ны өдрийн 06:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар шинэчлэл хийнэ.

Иймд авто замын засвар, шинэчлэлтэй холбогдуулан дараах долоон чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна.

  • Ч:42Z “Сүлжмэл – Нарны гүүр - Зайсан”
  • Ч:45Z “Ган хийц – ХМК - Зайсан ”
  • Ч:52Z “3,4 дүгээр хороолол – Тэнгис кино театр - Зайсан”
  • Ч:55Z “Зайсан – Дэнжийн 1000 – ЗГА Бааз – Согоотын гудамж”
  • Ч:65Z “Зайсан – Офицеруудын ордон”
  • Ч:66Z “Зайсан – Цэцэг төв – 11 дүгээр хороолол”
  • Ч:72Z “Богдхан амралт – Төв номын сан – МУБИС – Хөгжим бүжгийн коллеж”

Нийтийн тээврийн хэрэгсэл дээрх зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ. Мөн иргэд та бүхэн тухайн чиглэлийн мэдээллийг харахдаа "UB bus" аппликейшнээс “Z” тэмдэгтэйг харна уу.

Чиглэл, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

Эх сурвалж: НЗДТГ

“Сарлагийн баяр”-ыг 8 орны 200 гаруй жуулчин үзэж сонирхлоо
“Сарлагийн баяр”-ыг 8 орны 200 гаруй жуулчин үзэж сонирхлоо
 
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.